Үйл ажиллагааны зарчим

Хөрөнгө болон нөөцийн санг бүрдүүлснээр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гомдол шийдвэрлэх ажиллагааны явц, шийдвэрт нөлөөлөхгүй, нөлөөлөл үзүүлэх аливаа оролдлого хийхгүй.

Улс төрийн нам, хөдөлгөөний үйл ажиллагаанаас ангид байна.

Хөрөнгийн болон нөөцийн сангийн төвлөрүүлэлт, зарцуулалтын тухай мэдээлэл ил тод, олон нийтэд нээлттэй байх.

Бүх төрлийн үйл ажиллагаа нь хэрэгцээ шаардлагад тулгуурлан сайн дурын санаачилга дээр үндэслэсэн, тасралтгүй, шинэ хандлагад нийцсэн байх.

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг дээдлэх.