Хэвлэл мэдээллийн ёс зүйн өөрийн зохицуулалтыг дэмжих нийгэмлэг (IFMS)-ийн Удирдах зөвлөлөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлаараа гаргасан шийдвэрийн дагуу хандивын дансны үлдэгдэл хөрөнгийг Хэвлэл Mэдээллийн Зөвлөлд шилжүүлэхээр тогтлоо. Тус нийгэмлэгийн “Хөрөнгийн болон нөөцийн сангийн төвлөрүүлэлт, зарцуулалтын журам”-ын 3.2-р заалт, мөн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн 19,710,204 (арван есөн сая долоон зуун арван мянга хоёр зуун дөрвөн) төгрөгийг Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд шилжүүлэв. Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороо 2025 онд нийт 8 удаа хуралдаж, сэтгүүл зүйн ёс зүйн маргаан, гомдол, санал хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайн онд ирсэн нийт 59 гомдлоос 44 гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд 2026 онд мөн тогтмол хуралдаж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Тус хандив нь Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны үйл ажиллагааг тогтвортой, хэвийн тасралтгүй явуулахад зориулагдах болно.
Post Date: 2026-02-25