Хэзээ, хэн Хэвлэл мэдээллийн зөвлөлийг ямар бүтэцтэйгээр байгуулсан бэ?
Тайлбар:
Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь 2015 оны нэгдүгээр сарын 28-нд сэтгүүлчдийн сайн дурын үндсэн дээр, салбарын оролцогчдын хамтын зөвшилцлөөр байгуулагдсан.
Бүтцийн хувьд бие даасан гурван бүлэгтэй бөгөөд тус бүр 15 гишүүнтэй, нийт 45 гишүүнтэй.
Бүлэг бүр нь эзэд, хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд болон холбоодоос ижил тооны төлөөллөөс бүрддэг.
Удирдах зөвлөл (15 гишүүнтэй) – бодлогоор хангах, ёс зүйн хороодын үйл ажиллагааг хянах үүрэгтэй.
Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо (15 гишүүнтэй) – хэвлэмэл болон цахим мэдээллийн ёс зүйн асуудлыг хариуцна. Радио, телевиз, сайтын ёс зүйн хороо (15 гишүүнтэй) – өргөн нэвтрүүлэг, цахим орчны ёс зүйн асуудлыг хариуцна.
Ёс зүйтэй сэтгүүл зүйн төлөө
#MediaCouncilMongolia #EthicalJournalism #PressFreedom
Дэлгэрэнгүйг www.mediacouncil.mn сайтаас аваарай.