Хэвлэл мэдээллийн ёс зүйн өөрийн зохицуулалтыг бэхжүүлэх, хараат бус, ёс зүйт хэвлэл мэдээллийн орчныг төлөвшүүлэх зорилгоор “Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйн Өөрийн Зохицуулалтыг Дэмжих Нийгэмлэг” нь хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичгүүдийг байгуулж байна.
2025 оны 1 дүгээр сарын 23-нд ТВ9 телевиз, 1 дүгээр сарын 27-нд Монгол Контент ХХК, 4 дүгээр сарын 23-нд “Зууны мэдээ” сонин тус тус “Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйн Өөрийн Зохицуулалтыг Дэмжих Нийгэмлэг(IFMS)”-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд:
- Хэвлэл мэдээллийн ёс зүйн өөрийн зохицуулалтын тогтолцоог дэмжих,
- Ёс зүйн хорооны хараат бус, бие даасан үйл ажиллагааг бэхжүүлэх,
- Олон нийтэд хэвлэл мэдээллийн ёс зүйн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Талуудын байгуулсан энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад ёс зүйт, хараат бус хэвлэл мэдээллийн орчныг төлөвшүүлэх, салбарын өөрийн зохицуулалтын тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой юм.Холбоо барих:
Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйн Өөрийн Зохицуулалтыг Дэмжих Нийгэмлэг
Утас: 99071843
Цахим шуудан: info@ifms.mn
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 43-р хороо,
Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамж, UB Tower, 1004 тоот