УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллага /IFMS/-ын удирдах зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр боллоо.  Энэхүү хурлаар тус байгууллагын удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлыг сонгох тухай хэлэлцэж, хуралдаанд оролцогч гишүүдийн саналаар Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул Л.Хуланг удирдах зөвлөлийн даргаар сонгож, байгууллагын дүрэн болон бусад үйл ажиллагааны холбогдох журмыг хэлэлцэн батлав.