ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Category: Хэвлэлийн мэдээ

“IFMS”-ын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах анхны уулзалт 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр боллоо. Энэхүү уулзалтад эдийн засаг, бизнесийн салбарын 40 гаруй төлөөлөл оролцсон юм.
Тус уулзалтаар, хэвлэл мэдээллийн бие даасан хараат бус байдлыг бэхжүүлэх, ардчилсан, чөлөөт, шударга, сэтгүүл зүйн суурь зарчмуудыг Монгол Улсад дэмжин дэлгэрүүлэхэд салбар, хүн нэг бүрийн оролцоо чухал болохыг зохион байгуулагчид онцлон хэлж байлаа.
Уулзалтад оролцсон эдийн засаг, бизнесийн салбарын төлөөллүүд нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хариуцлагыг бий болгох, мэргэжлийн ёс зүй, стандартыг хөгжүүлэхэд тэдний ойлголт, мэдлэг, мэдээлэл чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, хэвлэл мэдээллийн хариуцлага, чанарыг бэхжүүлэх энэхүү санаачилгыг дэмжиж оролцохоо илэрхийллээ.