Мэдээний өрөө

Монгол – Германы үнэт зүйлийн нэгдэл, нөхөрлөл уулзалт боллоо

Ардчиллын үнэт зүйл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай сэдвээр ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн уулзалт аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын нэгний өдрүүдэд, ХБНГУ-ын Нюрнберг, Берлин, Франкфурт хотод боллоо.Энэ жил манай улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй бөгөөд Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйг Дэмжигч Байгууллага (IFMS)-аас санаачлан “Герман-Монголын үнэт зүйлийн нэгдэл, нөхөрлөл” уулзалтыг санаачлан зохион байгуулсан юм.Герман Улсаас гадна Европийн зарим оронд ажиллаж, амьдарч буй 50 гаруй Монгол иргэн эдгээр хотуудад цуглав. Тэд ардчиллын үнэт зүйл, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, бодит байдалд нийцсэн мэдээлэл хүртэх хүний үндсэн эрх, ёс зүйн өөрийн зохицуулалтын тогтолцоонд иргэний оролцоо, дэмжлэг...

ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

“IFMS”-ын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах анхны уулзалт 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр боллоо. Энэхүү уулзалтад эдийн засаг, бизнесийн салбарын 40 гаруй төлөөлөл оролцсон юм.Тус уулзалтаар, хэвлэл мэдээллийн бие даасан хараат бус байдлыг бэхжүүлэх, ардчилсан, чөлөөт, шударга, сэтгүүл зүйн суурь зарчмуудыг Монгол Улсад дэмжин дэлгэрүүлэхэд салбар, хүн нэг бүрийн оролцоо чухал болохыг зохион байгуулагчид онцлон хэлж байлаа.Уулзалтад оролцсон эдийн засаг, бизнесийн салбарын төлөөллүүд нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хариуцлагыг бий болгох, мэргэжлийн ёс зүй, стандартыг хөгжүүлэхэд тэдний ойлголт, мэдлэг, мэдээлэл чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, хэвлэл мэдээллийн хариуцлага, чанарыг бэхжүүлэх энэхүү санаачилгыг дэмжиж оролцохоо илэрхийллээ.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллага /IFMS/-ын удирдах зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр боллоо.  Энэхүү хурлаар тус байгууллагын удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлыг сонгох тухай хэлэлцэж, хуралдаанд оролцогч гишүүдийн саналаар Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул Л.Хуланг удирдах зөвлөлийн даргаар сонгож, байгууллагын дүрэн болон бусад үйл ажиллагааны холбогдох журмыг хэлэлцэн батлав.