(Тус ярилцлага нь 2025 оны 02 сарын 02 –ны өдөр GOGO.MN сайтад нийтлэгдсэн)
GOGO.MN Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч нийгэмлэгтэй энэ сарын 27-ны өдөр санамж бичиг байгуулав.
Энэ нийгэмлэгийг 2023 оны сүүлээр байгуулжээ. Тус байгууллага Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны үйл ажиллагаа, түүний хөгжил дэвшил, үзэл санааг тогтвортой дэмжих үндсэн зорилготой.

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг илүү хариуцлагажуулах, мэргэжлийн ёс зүйг хөгжүүлэх зорилгоор 2015 онд байгуулагдсан. Хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, хэвлэн нийтлэгчид, эзэд, сэтгүүлчид, мэргэжилтнүүдийн төлөөллөөс бүрдсэн, сайн дурын байгууллага юм.
Тус зөвлөлийн Өргөдөл гомдол шийдвэрлэх ёс зүйн хороо нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдлыг хянан хэлэлцдэг. Гомдлын дагуу тухайн редакцын нийтэлж нэвтрүүлсэн бүтээл нь сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг зөрчсөн, эсэхийг дүгнэдэг юм. 2023.10.31-ний байдлаар нийт 549 гомдол хүлээн авч шийдвэрлэжээ.
Дэмжигч байгууллага нь Ёс зүйн хорооны 30 гишүүний шийдвэрийн бие даасан, хараат бус байдлыг хангах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг дэмжинэ. Мөн өөрийн зохицуулалтын ач холбогдлыг олон нийтэд танилцуулах, ардчилсан, чөлөөт, шударга хэвлэл мэдээллийн суурь зарчмуудыг дэлгэрүүлэх зорилготой.
“Монгол контент” компанийн гүйцэтгэх захирал Б.Үнэнбат “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааг манай сайт байгуулагдсан цагаас нь дэмжиж хамтарч ирсэн. Ёс зүйтэй хэвлэл мэдээллийг бий болгохоор зорин ажилладаг тус байгууллага салбарын хүний нөөцийн чадамжийг бэхжүүлэх, чиг гаргахад чухал учраас бид энэхүү санамж бичгийг байгуулж дэмжин ажиллахаа илэрхийлж байна.
Өөрийн зохицуулалтын байгууллага чадамжтай байх нь хэвлэл мэдээллийн салбарт төдийгүй уншигч, үзэгчдэд бодит мэдээллийг хүргэх чухал ач холбогдолтой учраас бид цаашид ч дэмжин ажиллах болно” гэв.

Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллагын гүйцэтгэх захирал Б.Болормаа “Бидний үндсэн зорилго бол Монголд хэвлэл мэдээллийн ёс зүйн өөрийн зохицуулалтын тогтвортой байдлыг хангах, салбарын өөрийн зохицуулалтын ач холбогдлыг олон нийтэд таниулах, ардчилсан чөлөөт, хараат бус, шударга хэвлэл мэдээллийн суурь зарчмуудыг цаашид ч дэмжин дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
Иймд Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны үйл ажиллагааг үзэл санаа, хөрөнгө, санхүүгийн хувьд тогтвортой дэмжих үндсэн чиг үүрэгтэйгээр 2023 онд нийгэм, соёл, эдийн засаг, хэвлэл мэдээллийн салбарын олон нийтийн санаачилга, хамтын зүтгэлийн үр дүнд байгуулагдсан” гэв.
Тус байгууллагын санхүүжилтийг дараах үндсэн зарчмыг баримтлан хэрэгжүүлж байна. “Хөрөнгийн болон нөөцийн сангийн төвлөрүүлэлт, зарцуулалтын тухай журам”-д заасны дагуу
- Хөрөнгийн сангийн бүрдүүлэлтийн тухай мэдээлэл нь ил тод, олон нийтэд нээлттэй байх;
- Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хорооны гомдол шийдвэрлэх ажиллагааны явц, шийдвэрт нөлөөлөхгүй, нөлөөлөл үзүүлэх аливаа оролдлого хийхгүй;
- Бүх төрлийн үйл ажиллагаа нь хэрэгцээ шаардлагад тулгуурлан сайн дурын санаачилга дээр үндэслэсэн, тасралтгүй, шинэ хандлагад нийцсэн байх;
Улс төрийн нам, хөдөлгөөний үйл ажиллагаанаас ангид байх юм байна.