Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжих хамтын ажиллагаа өргөжив
Хэвлэл мэдээллийн ёс зүйн өөрийн зохицуулалтыг бэхжүүлэх, хараат бус, ёс зүйт хэвлэл мэдээллийн орчныг төлөвшүүлэх зорилгоор “Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйн Өөрийн Зохицуулалтыг Дэмжих Нийгэмлэг” нь хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичгүүдийг байгуулж байна. 2025 оны 1 дүгээр сарын 23-нд ТВ9 телевиз, 1 дүгээр сарын 27-нд Монгол Контент ХХК, 4 дүгээр сарын 23-нд “Зууны мэдээ” сонин тус тус “Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйн Өөрийн Зохицуулалтыг Дэмжих Нийгэмлэг(IFMS)”-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд: Хэвлэл мэдээллийн ёс зүйн өөрийн зохицуулалтын тогтолцоог дэмжих, Ёс зүйн хорооны хараат бус, бие даасан үйл ажиллагааг бэхжүүлэх, Олон нийтэд хэвлэл мэдээллийн ёс зүйн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх ажлуудыг...
GOGO.MN Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч нийгэмлэгтэй хамтран ажиллана
(Тус ярилцлага нь 2025 оны 02 сарын 02 –ны өдөр GOGO.MN сайтад нийтлэгдсэн) GOGO.MN Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч нийгэмлэгтэй энэ сарын 27-ны өдөр санамж бичиг байгуулав.Энэ нийгэмлэгийг 2023 оны сүүлээр байгуулжээ. Тус байгууллага Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны үйл ажиллагаа, түүний хөгжил дэвшил, үзэл санааг тогтвортой дэмжих үндсэн зорилготой. Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг илүү хариуцлагажуулах, мэргэжлийн ёс зүйг хөгжүүлэх зорилгоор 2015 онд байгуулагдсан. Хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, хэвлэн нийтлэгчид, эзэд, сэтгүүлчид, мэргэжилтнүүдийн төлөөллөөс бүрдсэн, сайн дурын байгууллага юм. Тус зөвлөлийн Өргөдөл гомдол шийдвэрлэх ёс зүйн хороо нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдлыг хянан хэлэлцдэг. Гомдлын дагуу тухайн редакцын...
“Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” 5 саяар зарагдлаа
Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн зохицуулалтын тогтолцоо бий болж, Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ) байгуулагдсаны 10 жилийн ой 2025.01.28-нд боллоо. Энэ ойд Европын холбооны Элчин сайд Ина Марчюлёните, ХБНГУ-ын Элчин сайд Хэльмут Кулитц, Фридрих-Эбертийн сангийн суурин төлөөлөгч Штефани Ханкэ нарын зочид оролцож, баяр хүргэн, амжилт хүслээ. Тус зөвлөлийг байгуулагдахаас нь эхлэн, өдий хүртэл туршлагаа хуваалцаж ирсэн Германы Хэвлэлийн консулын гишүүн Манфред Протцег Монгол Улсын Ерөнхийлөгч “Алтангадас” одонгоор шагнасан юм. Энэ шагналыг сэтгүүлчид “Нүдээ оллоо” хэмээн талархан тосов. Манфред Протце “Дэлхийн олон улс Хэвлэлийн зөвлөлтэй болохоор оролдсон. Ихэнх нь чадаагүй. Би олон орны сэтгүүлчдийн ийм оролдлогыг дэмжиж, туршлагаа хуваалцсан. Тэдний ихэнх нь зөвлөлөө...
Хэвлэл мэдээллийн зөвлөл
Хэзээ, хэн Хэвлэл мэдээллийн зөвлөлийг ямар бүтэцтэйгээр байгуулсан бэ? Тайлбар:Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь 2015 оны нэгдүгээр сарын 28-нд сэтгүүлчдийн сайн дурын үндсэн дээр, салбарын оролцогчдын хамтын зөвшилцлөөр байгуулагдсан. Бүтцийн хувьд бие даасан гурван бүлэгтэй бөгөөд тус бүр 15 гишүүнтэй, нийт 45 гишүүнтэй. Бүлэг бүр нь эзэд, хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд болон холбоодоос ижил тооны төлөөллөөс бүрддэг. Удирдах зөвлөл (15 гишүүнтэй) - бодлогоор хангах, ёс зүйн хороодын үйл ажиллагааг хянах үүрэгтэй. Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо (15 гишүүнтэй) - хэвлэмэл болон цахим мэдээллийн ёс зүйн асуудлыг хариуцна. Радио, телевиз, сайтын ёс зүйн хороо (15 гишүүнтэй) - өргөн нэвтрүүлэг, цахим орчны ёс зүйн асуудлыг...
Монгол – Германы үнэт зүйлийн нэгдэл, нөхөрлөл уулзалт боллоо
Ардчиллын үнэт зүйл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай сэдвээр ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн уулзалт аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын нэгний өдрүүдэд, ХБНГУ-ын Нюрнберг, Берлин, Франкфурт хотод боллоо.Энэ жил манай улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй бөгөөд Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйг Дэмжигч Байгууллага (IFMS)-аас санаачлан “Герман-Монголын үнэт зүйлийн нэгдэл, нөхөрлөл” уулзалтыг санаачлан зохион байгуулсан юм.Герман Улсаас гадна Европийн зарим оронд ажиллаж, амьдарч буй 50 гаруй Монгол иргэн эдгээр хотуудад цуглав. Тэд ардчиллын үнэт зүйл, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, бодит байдалд нийцсэн мэдээлэл хүртэх хүний үндсэн эрх, ёс зүйн өөрийн зохицуулалтын тогтолцоонд иргэний оролцоо, дэмжлэг...
ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ
“IFMS”-ын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах анхны уулзалт 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр боллоо. Энэхүү уулзалтад эдийн засаг, бизнесийн салбарын 40 гаруй төлөөлөл оролцсон юм.Тус уулзалтаар, хэвлэл мэдээллийн бие даасан хараат бус байдлыг бэхжүүлэх, ардчилсан, чөлөөт, шударга, сэтгүүл зүйн суурь зарчмуудыг Монгол Улсад дэмжин дэлгэрүүлэхэд салбар, хүн нэг бүрийн оролцоо чухал болохыг зохион байгуулагчид онцлон хэлж байлаа.Уулзалтад оролцсон эдийн засаг, бизнесийн салбарын төлөөллүүд нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хариуцлагыг бий болгох, мэргэжлийн ёс зүй, стандартыг хөгжүүлэхэд тэдний ойлголт, мэдлэг, мэдээлэл чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, хэвлэл мэдээллийн хариуцлага, чанарыг бэхжүүлэх энэхүү санаачилгыг дэмжиж оролцохоо илэрхийллээ.
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО
Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллага /IFMS/-ын удирдах зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Энэхүү хурлаар тус байгууллагын удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлыг сонгох тухай хэлэлцэж, хуралдаанд оролцогч гишүүдийн саналаар Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул Л.Хуланг удирдах зөвлөлийн даргаар сонгож, байгууллагын дүрэн болон бусад үйл ажиллагааны холбогдох журмыг хэлэлцэн батлав.